


0
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ДЭЛГЭРЭНГҮЙ
Цэвэр цалин цагаан мөнгө
Гар урлалын нарийн филигран (сүлжмэл) хийц
Таван дэлбээт цэцэг, навч болон дэгжин унжлагыг хослуулсан энэхүү мөнгөн ээмэг нь байгалийн гоо үзэсгэлэнгээс санаа авсан өвөрмөц загвартай. Нарийн филигран урлал нь эмэгтэй хүний эрхэмсэг, дэгжин төрхийг улам тодотгож, өдөр тутмын болон гоёлын хэрэглээнд төгс зохицно.
Таван дэлбээт цэцэг нь аз жаргал, хайр энэрэл, сайн сайхныг бэлгэддэг. Навч нь өсөн дэвжих, шинэ боломж, элбэг дэлбэг амьдралыг илэрхийлдэг бол доош унжсан гурван чимэглэл нь аз хийморь, амжилт, сайн энерги үргэлж хамт байхыг бэлгэддэг. Мөнгөн эдлэл нь Монгол уламжлалд эрүүл энх, хамгаалал, ариун цэвэр байдлыг илэрхийлдэг гэж үздэг.
Хубилай хааны 25 дахь үеийн уран урлаачид сэтгэлээ шингээн бүтээдэг цор ганц, дахин давтагдашгүй хийц
Дээр үеийн эхэс дээдсийн хаад хатадын гоёлийг Хубилай хааны урлаачид гар сүлжмэлээр гар урлалаар урлан бүтээж өнөөгийн Цалин цагаан 999 брэнд 25үеийн дархадаар түгээн дэлгэрүүлэж "ХУВЬ ЗАВШААНТ ХҮМҮҮН ТАНАА" зориулан бүтээв.

Яг одоогоор ямар нэгэн сэтгэгдэл байхгүй байна. Хэсэг хугацааны дараа дахин шалгана уу.
Хэрэглэсэн бүтээгдэхүүнийхээ талаар сэтгэгдэл, үнэлгээ үлдээж бусад хэрэглэгчдэд зөв сонголт хийхэд нь туслаарай.