


0
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ДЭЛГЭРЭНГҮЙ
Цэвэр цалин цагаан мөнгө
Гар урлалын нарийн филигран (сүлжмэл) хийц
Таван дэлбээт цэцэг болон мөнгөн хонхны чимэглэлийг хослуулсан энэхүү ээмэг нь уламжлалт дархны урлалын нарийн хийцийг илэрхийлсэн дэгжин загвар юм. Хөнгөн, зүүхэд эвтэйхэн бөгөөд өдөр тутмын болон гоёлын хэрэглээнд төгс зохицно.
Таван дэлбээт цэцэг нь аз жаргал, эв нэгдэл, сайн сайхан, элбэг дэлбэг амьдралыг бэлгэддэг. Харин доош унжсан хонх нь эртнээс сайн сайхныг дуудан, аз хийморийг бадрааж, муу бүхнийг үргээнэ гэсэн бэлгэдэлтэй. Мөнгөн эдлэл нь Монгол уламжлалд эрүүл энх, хамгаалал, ариун цэвэр байдлыг илэрхийлдэг гэж үздэг.
Хубилай хааны 25 дахь үеийн уран урлаачид сэтгэлээ шингээн бүтээдэг цор ганц, дахин давтагдашгүй хийц
Дээр үеийн эхэс дээдсийн хаад хатадын гоёлийг Хубилай хааны урлаачид гар сүлжмэлээр гар урлалаар урлан бүтээж өнөөгийн Цалин цагаан 999 брэнд 25үеийн дархадаар түгээн дэлгэрүүлэж "ХУВЬ ЗАВШААНТ ХҮМҮҮН ТАНАА" зориулан бүтээв.

Яг одоогоор ямар нэгэн сэтгэгдэл байхгүй байна. Хэсэг хугацааны дараа дахин шалгана уу.
Хэрэглэсэн бүтээгдэхүүнийхээ талаар сэтгэгдэл, үнэлгээ үлдээж бусад хэрэглэгчдэд зөв сонголт хийхэд нь туслаарай.