Цалин цагаан-999 брэнд нь таван жилийн хугацаанд Хүннү, Шаньюй болон 13-р зууны баялаг түүхийг багтаасан Монгол үндэсний брэнд юм. Бид алдагдаж, гээгдсэн эртний уламжлал, өв соёлыг эргүүлэн сануулж ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилго тавин 99.9%-тай цэвэр аранжин зэс, 999 сорьцтой цалин цагаан мөнгөөр дахин давтагдашгүй бүтээл урлан бүтээж байна. Монголчууд эрт дээр үеэс мөнгөн эдлэлийн ид шид, давуу талыг ашиглан хэрэглээндээ нийцүүлсээр ирсэн.
Эзэн Чингис хааны үеэс мөнгөн эдлэлийн хоргүйжүүлэх шинж чанарыг шагшин магтаж өнөө цагт ч мөнгөн халбага сав суулганы өнгийг хувиргаж байгаа хоол хүнсийг хэрэглэхээс зайлсхийдэг уламжлал Монголчуудын дунд үлдсэн байдаг. Үүгээр ч зогсохгүй эзлэгдсэн улс гүрнүүд мөнгөн эдлэлийг хамгийн үнэ цэнтэй хэмээн үзэж Хаад, ноёдод өргөл болгон барьж явсан нь түүхийн хуудаснаа үлдсэн байдаг. Хубилай хааны үед мөнгөн эдлэлээр гоёл чимэглэл, халбага, аяга, тогоо түлхүү хийж ирсэн нь өнөөгийн бидэнд уламжлагдан иржээ. Үүний нэгэн жишээ бол 2000 жилийн тэртээд хэрэглэж ирсэн Хүннү тогоог манай брэнд орчин цагийн хэрэглээнд нийцүүлэн хүргэж буй юм.
Манай брэндийн бүтээгдэхүүнийг Хубилай хааны 25-р үеийн үе дамжсан уран дархадууд утга бэлгэдэл, уран нарийн хийцийг дархан хүний бурхан ухаанаар бүтээдэг билээ. Ингэхдээ дахин давтагдашгүй загвар хийцийг нарийн сийлж эрт цагийн уламжлалыг энэ цагийн өнгө аяст шингээдэг. Зөвхөн харагдах байдлаас гадна бүх бүтээлүүдээ 999 сорьцтой цалин цагаан мөнгө, 99.9%-тай аранжин зэсээр урлаж эрүүл мэндийн анагаах, хоргүйжүүлэх үйлчилгээгээ цогц бүтээлүүдийг туурвидаг гэдгээрээ дахин давтагдашгүй брэнд юм.
Цалин цагаан-999 брэнд нь Монгол дахь Оюуны өмчийн газраас барааны тэмдэгтийн гэрчилгээ болон бүх бүтээгдэхүүн дээрээ загварын патентаа авсан. Мөн бид 2022 онд Дэлхийн оюуны өмчийн байгууллагад бүртгүүлсэн бөгөөд Монгол улсаас анх удаа үнэт эдлэлийн чиглэлээр бүртгүүлсэн компани. Ингэснээр дэлхийн 193 оронд “Цалин цагаан-999” үндэсний брэнд бүтээлээ гарган борлуулах бүрэн боломжтой болсон.
Бид өнгөрсөн таван жилийн хугацаанд дотоодын мянга мянган хэрэглэгчдэд хүрч ажиллан хэдийнээ танил, үндэсний үнэ цэнтэй брэнд болж чадсан. Үүгээр ч зогсохгүй Японы алдарт сумогийн ордонд хамгийн анх удаа үзэсгэлэнгээ гаргасан Монгол брэнд болсон.
Манай брэндийн бас нэгэн гол бодлого бол дотооддоо төдийгүй дэлхий дахинд Монгол өв соёл, түүхийн хэлхээс болсон бүтээлүүдээ таниулан, түгээх явдал юм. Үүний дагуу БНХАУ-руу Цалин цагаан-999 брэндийн барааны тэмдгийг албан ёсоор бүртгүүлсэн. Арабын Нэгдсэн Эмират улсын Абу даби хотноо болсон “Annual Investment meeting” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтанд оролцон үйл ажиллагаагаа тэлж шинэ боломжуудыг нээсэн. Үүний дараа АНЭУ-тай хамтын ажиллагаагаа эхлүүлж 999 сорьцтой цалин цагаан мөнгөөр мөнгөн гулдмайг тэдний захиалгаар хийж нийлүүлсэн.
